myself+mylife=life
Saturday, May 23, 2009
хэн ч биш

Нөгөө хоёр найзаасаа саласнаас хойш бид нэг ч үг солисонгүй.Митроны буудлаас гарах бараг 3 давхар шатаар нэг мэдхэд л гарчихсан байсан.Миний амьдардаг хоолны, архины газар, хөлсний байр үргэлжилсэн, шөнөдөө бүр ч их хүн хөдөлгөөнтэй байдаг олон гудамжтай газар.Бид гудамжнуудын баруун захынхаар алхав.Тэрний унаж ирдэг мотоцикл хүртэл бас л юу ч дуугарсангүй.Тэр хүрэх замдаа гэрлүүгээ салаад орж болох байсан ч тэрнийг ямар нэг юм надад хэлэх байх гэж горьдсондоо ч юм уу, ядаж надруу эргэж харах байх гэж хүлээсэндээ ч тэр үү өөрийн мэдэлгүй араас нь дагасаар цоожтой гинжээр шонд хүлэж орхисон мот...


Tuesday, January 6, 2009
...2
BI NUDEE ANIHGUI
CHAMAIG ZUUDELJ
CHINII GARIIG ATGAHGUI
BI NUDEE NEEHGUI
BAIHGUI DURIIG CHINI HUSCH
SHANLALDAA SHATAHGUI

Tuesday, January 6, 2009
,,,1

CHI BISH TER OD BURUUTAI
CHINIII TENGERT OD ZURSAN
ZURAHDAA BURUU ONGOOR BUDSAN
BI BURUUTAI


Tuesday, January 6, 2009
..
bi chinii l derged tenegiin teneg bolchihdog
bie mini nylhraad erh bolchihdog
bardam hersuu zan mini geegdeed
bi chiniii l derged tenegiin teneg bolchihdog

Tuesday, April 17, 2007
миний бодолууд 011

Удахгүй би...

Улаан хүрэн удаан дуслах цусыг

Урьд нь хэзээ ч хайрлаж байгаагүйгээрээ

Учиргүй их хайрлан харав

Удахгүй би үхдэл болон унана

  Жаргал харагдаж гуниг амтагдсан

  Жижигхэн уруул минь хэн нэгний

  Цусаар будагдсан өгөр яс үнсэх байх

  Цайж хувхайсан өөр нэгэнд  дурлах байх

Хонхойсон дөрвөн нүд ширтэлцэх байх

Хоосон хохимойг нь дэрлэн уйлах байх

...

Tuesday, April 17, 2007
миний бодолууд 010

Би сум болж чамруу харвахдаа

Бамбай чинь болчихсон

Шөнийн хүйтэнд аадар болохоороо

Шүхэр чинь болчихсон

Гал болоод харцыг чинь шатаая гэтэл

Гэнэт бороо болоод унтраачихсан

Дэндүү их хайр болж зүрхийг чинв зүсэе гэтэл

Даан ч зүрхэлсэнгүй, гуниг болоод өөрийгаа шархдууллаа


Monday, April 16, 2007
миний бодолууд 09

Чамайг уйлахад цэцэгс гудайн аргаддаг

Чимээгүй ширтхэд чинь  навчис ч хөдлөхөөс эмээдэг

Чангаар инээрэд чинь модод цочин шуугидаг

Чи хэдий гунигтай байсан ч хорвоо чамайг хайрладаг


Monday, April 16, 2007
миний бодолууд 08

Гунисан гунихарсан үед бодлогширж ганцаардахад хэний ч юуны ч тухай бичээд уншиж байх сэтгэл тайван байхад тусалдаг юм аа


Monday, April 16, 2007
миний бодолууд 07

Надаас бусад нь мэдэхгүй гуравхан

Нандин үг бий, Би чамд хайртай

Би гэдэг нь

Буцааж болохгүй цаг хугацааны харвалтанд

Бултах ч ухаангүй зог тусан хатгуулсан

Энэ миний тэнэгхэн зүрх гэсэн үг

Чамд гэдэг нь

Харсан, зөрсөн, танисан болгоноос чинь

Харамлаж, нууж бас гайхуулж ч баймаар

Хайн хайн үгүйлэх чиний тэр харцанд гэсэн үг

Хайртай гэдэг  нь

Үхээд сэг болсон өгөр хүүрийг чинь ч хүртэл

Үнсээд инээд алдах сэрэл ,хүсэл гэсэн үг

...

Monday, April 16, 2007
миний бодолууд 06

Түүнд тэврүүлээд ,хүзүүн дээрээ үнсүүлэх гэж

Тэгээд бас тэвэрч уруулыг нь амтлах гэж

Өдөр, шөнө бодсоор гарыг нь хайж очдог

Өөрөө ч мэдэлгүй санаж инээхий нь үгүйлж  уулздаг


Monday, April 16, 2007
миний бодолууд 05

Зүгээр л хүс! мөрөөд!

Зүсийг нь үнэрийг нь сана!

Зүүдэлж сэрээд уйл!

Зоргоороо хайрла !бас гомд!

Тэнд л чиний жинхэнэ хайр байгаа


Monday, April 16, 2007
миний бодолууд 04

Тагтан дээрээ гараад

Та амьд агаартай мэндэл

Тэгээд гараас нь атгаад үсэр

Дараа нь та амьд агаар болно


Monday, April 16, 2007
миний бодолууд 03

Би эрэлчин

Бүх л насаараа эрнэ

Бусдийн намайг харах харцнаас нь

Биеээ тоосон их зангаас нь

Бичиг цаас ор хөнжилөөс нь

Байж болох бүх газараас нь

Атаархсан гомдсон хайрласан

Атаархал гомдол хайраас нь

Гутарсан баярласан ичсэн

Гутрал баяр ичингүйрлээс нь

Бодитой ертөнцийн эд эс бүхнээс

Хоосон орон зайн хийсвэр хоосон бүрээс нь

       Би зогсолтгүй эрнэ

       Бачимдаж зовж эрнэ

      Юу олохоо мэдэхгүй

       Байнга ,үргэлж....

...

Monday, April 16, 2007
миний бодолууд 02

Хэдэн сар болоод л би өнгөө солидог.    Өөрөө ямар өнгөтэй болсноо мэдэхгүй хэсэг будилдаг .    Олж мэдээд уйдатлаа зугаацдаг.    Удаан байдаггүй залхаад үзэн яддаг  .   Хэзээ дахиад энэ өнгө өөрчлөгдөхийг  хүлээдэг.    Хэн хэн өөрчилчих бол гэж аждаг.     Нэг л мэдэхэд төрсөн биеээ танихаа байдаг.    Энэ биед минь хүчээр эзэн болоод , хүчээр будаад янзалдаг .    Уйлаад би юу ч хэлэлгүй гүрийдэг .

Дураараа та нар оролд, зур, буд

Дуусталаа, үзэн ядаж дуусталаа буд

Эцэст нь би та нарыг

Шүдээ зуугаад залгисан

Чимээгүй мэгшин дэр нэвтэлсэн

Чахлаж орилж тарчилсан

Худлаа инээж нуусан

...

Monday, April 16, 2007
миний бодолууд

үнэндээ би унтаж байгаа

Үхлүүд нойрондоо дугжирч байгаа

Төрж байна гэж зүүдлээд уйлсан би

Төрж л байгаа юм шиг

Үхэж байна гэж зүүдлээд сэрэх байх

Өөрийнхөөрөө үхтэл нь битгий сэрээгээрэй

Эцэс боллоо,үхэх нь гээд би өөрөө сэрнэ

Энэ нэг амьдрал зүүд л байсныг мэднэ

Харин тэнд би үхчихсэн хэвтэж байна

Хэзээний зүүдэнд ахиж төрөх бол гэж

Урд шөнийнх шиг хар дарах уу

Урьжигдарынх шиг жаргалтай байх болов уу гэж

Өглөө сэрээд би өнөө шөнийн зүүдийг таана

Өчнөөн зуу дахин төрж үхсээр

Өнөөдрийг хүртэл би

Арван найман жил зүүдэллээ

...

НАДААС

Сүүлийн бичлэгүүд

. хэн ч биш
. ...2
. ,,,1
. ..
. миний бодолууд 011

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. soragsan
. DESI
. Зоригт ван

Хуудас: 1 » Нийт: 1
Өмнөх | Дараагийн


idiomatic-dormant