myself+mylife=life
2007-04-16
миний бодолууд

үнэндээ би унтаж байгаа

Үхлүүд нойрондоо дугжирч байгаа

Төрж байна гэж зүүдлээд уйлсан би

Төрж л байгаа юм шиг

Үхэж байна гэж зүүдлээд сэрэх байх

Өөрийнхөөрөө үхтэл нь битгий сэрээгээрэй

Эцэс боллоо,үхэх нь гээд би өөрөө сэрнэ

Энэ нэг амьдрал зүүд л байсныг мэднэ

Харин тэнд би үхчихсэн хэвтэж байна

Хэзээний зүүдэнд ахиж төрөх бол гэж

Урд шөнийнх шиг хар дарах уу

Урьжигдарынх шиг жаргалтай байх болов уу гэж

Өглөө сэрээд би өнөө шөнийн зүүдийг таана

Өчнөөн зуу дахин төрж үхсээр

Өнөөдрийг хүртэл би

Арван найман жил зүүдэллээ


Comments

НАДААС

Сүүлийн бичлэгүүд

. хэн ч биш
. ...2
. ,,,1
. ..
. миний бодолууд 011

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. soragsan
. DESI
. Зоригт ван

Бичлэг: 15 » Нийт: 15
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax