myself+mylife=life
2009-05-23
хэн ч биш

Нөгөө хоёр найзаасаа саласнаас хойш бид нэг ч үг солисонгүй.Митроны буудлаас гарах бараг 3 давхар шатаар нэг мэдхэд л гарчихсан байсан.Миний амьдардаг хоолны, архины газар, хөлсний байр үргэлжилсэн, шөнөдөө бүр ч их хүн хөдөлгөөнтэй байдаг олон гудамжтай газар.Бид гудамжнуудын баруун захынхаар алхав.Тэрний унаж ирдэг мотоцикл хүртэл бас л юу ч дуугарсангүй.Тэр хүрэх замдаа гэрлүүгээ салаад орж болох байсан ч тэрнийг ямар нэг юм надад хэлэх байх гэж горьдсондоо ч юм уу, ядаж надруу эргэж харах байх гэж хүлээсэндээ ч тэр үү өөрийн мэдэлгүй араас нь дагасаар цоожтой гинжээр шонд хүлэж орхисон мотоциклд хүрсэн юм.Гэвч тэр намайг байгааг ч харсан шинжгүй малгайгаа өмсөж хөдөлхөд бэлдэж эхлэв.Гэв гэнэт ухаан орсон юм шиг би яг тэндээс салсан бас нэг гудамжаар хоолны газар чиглэн алхав.Бүх бие минь зангирах шиг болсон юм.Миний бүх бие уйлж байсан.Мотоциклын хүчтэй асах чимээ сонсогдлоо, бүр цурхиран уйллаав.Зөвхөн дотроо.Эргэж харахыг ямар их хүссэн гээч.Надруу харж байгаа байх гэж ямар их итгэсэн гээч.Тэгэж их итгэсэндээ би эргэж харалгүй алхсаар л байв.Мотоциклын чимээ тэр дорхноо холдож алга болов.Гишгэх тоолонд газар тогших гутал минь л надад хань болох шиг.Улам чанга чанга дуугарган олны дэргэдүүр хурдан хурдан алхлаа.Өнөөх хоолны газрын өмнө хичнээн удаан зогссоноо мэдэхгүй юм.Би хэн ч биш гэж бодсоор.

Шаналхад цаг хугацаа тарчилмаар удаан өнгөрдөг гэж шал худлаа.Тэр шөнө ямар богинохон байсан гээч.Харин өглөө нар хүртэл намайг хэн ч биш гэх шиг харагдсангүй.Хачин их харанхуй, хүйтэн бороо асгарлаа.


Comments

2009-05-25 -

Бичсэн: Angaahai

Тэр зүгээр л буугаад явчихсан. Би бардамналаа дагаад таксины жолоочид юу ч хэлэхгүй байж болох байсан ч горьдлого тээсэн сэтгэгдэл давамгайлаад ахаа энд зогс гэж ойр хавийн орон сууцнуудад нойрондоо дугжрах бүх хүмүүс сэрэхээр чанга хэлэв. Өвлийн жиндүү шөнө. Гар, хөл хамаг юм чичирнэ. Зүрх ч чичрэх шиг. Би цас шаржигнуулан хурдан хурдан алхалсаар түүний барааг олж хармагц тэр гүйгээд орчихов. Нулимас урсаад байх шиг. Хацар халуу шатна. Эргээд гараад ирнэ байх. Намайг харсан боловуу? Энд суух хэрэгтэй гэж үглэх дуу чичирхийлэлтэй сонсогдоно. Тэр гарч ирсэнгүй. Гэрэл нь асав. Хүүхдийн тоглоомын талбайд цасанд дарагдсан хүйтэн сандал дээр. Зүрх сэтгэлээ жиндүүлж суухдаа гэрэл асах тэр үед суудлаа засан одоо харах нь гэж бодов. Гэрэл унтарлаа би бүр цөхрөөд чанга уйлж эхлэв. Эргэн тойрон нам гүн цас ч чимээ аниргүй будрахдаа намайг дахиж цухуйхааргүйгээр булах мэт. Хэн ч алга хараал идсэн чөтгөрийн шөнө гэлтэй. Даарснаа ч мэдэрэхээ больлоо. Хацар дээр гал асах шиг. Буцалсан нулимсаар уйлж байгаа бололтой эсвэл хөлдөж байна бүх бие. Хөдлөх хэрэгтэй түүнд ийм байдалтай харагдаж болохгүй. Цас шаржигнах чимээг зөөлөн мэгших сэтгэлээрээ хачирлан би эргэж харалгүйгээр тэр чигээрээ одов.

Яагаад ч юм нэг ийм зүйл санаанд буулаа. Уртаас урт талбай эзлэсэн комментийг уучлан соёрох

. Шууд холбоос


2009-05-24 - hi

Бичсэн: Grinch

chinii bichleguud ih goe yumaa. ih taalagdlaa. nadtai adilhan ch yum shig ugui ch yum shig.

. Шууд холбоос


НАДААС

Сүүлийн бичлэгүүд

. хэн ч биш
. ...2
. ,,,1
. ..
. миний бодолууд 011

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. soragsan
. DESI
. Зоригт ван

Бичлэг: 1 » Нийт: 15
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax